Алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду найз бүсгүй Ирина Шейкээс салсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан билээ. Хосууд таван жил хамт амьдарсны эцэст ийнхүү салах болсон нь жинхэнэ сенсаац дэгдээсэн.
Харин Роналду удаан ганц бие явахгүй бололтой. Түүний шинэ найз бүсгүйн тухай мэдээлэл гадаадын шар сайтуудад нийтлэгдэж эхлээд байна.
Испанийн телевизийн хөтлөгч Лусиа Виллалон гэх бүсгүй түүний шинэхэн амрагаар тодорчээ.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн сайхан хосууд гэгддэг байсан Роналду Ирина нарын салалтын шалтгаан нь сүйт залуугийн ээж хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Зул сарын амралтын өдрүүдийг Роналду Иринагийн хамт Дубайд өнгөрүүлснийхээ дараахан Мадридад эргэн ирээд ээжийнхээ 60 насны төрсөн өдрийн тэмдэглэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Харин сүйт бүсгүй нь энэ удаад Мадрид явахаас татгалзжээ. “ Тэд эргэж нийлэхээргүй муудалцсан. Ингээд шинэ оныг Роналду хүүгийнхээ хамт ганц биеэр угтсан аж. Гэхдээ энэ бол тэдний салалтын үндсэн шалтгаан уу гэвэл үгүй. Сүүлийн хэдэн сар тэдний харилцаа маш муу байсан бөгөөд ер нь салах талаар хоёул шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байсан” хэмээн ойрын эх сурвалж нь ярьжээ.
Энэ сарын 12-нд болсон “Алтан бөмбөг” гардуулах ёслол дээр Ирина огт харагдаагүй бөгөөд Роналду шилдгийн шагнал гардаад хэлсэн үгэндээ найз бүсгүйнхээ тухай огт дурдаагүй байна. Тэдний харилцааны гол ан цав нь Ирина ээж, эхнэр болохын тулд өөрийнхөө карьерыг одоогоор орхихыг хүсээгүйд оршиж буй гэнэ. Гэхдээ хөлбөмбөгчинд үүнээс илүүтэйгээр ээжийг нь хүндэтгээгүй нь хамгийн том шалтгаан байсан гэж буй аж.
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ