Нэгэн шинэ энтертайнмент телевиз оны өмнөхөн цацалтаа эхлүүлжээ. Монголын телевизийн салбарт өөр өнгө төрхтэй залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн энэ телевизийн нэр “О”. Юнивишн, Скаймедиа гэсэн кабелын сувгаар үзэгчдэд хүрч, үдэш бүр энтертайнмент контент хүргэж байна. Телевизийн гол тулгуур болсон мэдээг нь Миний ах атаман, Сингл лэдиес, Код зэрэг МУСК-д тоглосон Б.Барслхагва хөтлөж эхэлжээ. С1 телевизийн Банкир шоугаар үзэгчдийн магтаал, шүүмжлэлийг хослон дагуулдаг энэ залуу хөтлөлт давгүй хийчихнэ, бас жүжигчний ур чадвар нь ч урлагийнхан дундаа өндөр үнэлгээтэй яваа. Харин өдгөө эхлүүлэх карьераа телевиз байгуулах гэж төлөвлөсөн бололтой. Шинэ телевизийнхээ шавыг хамт тавьж, байгуулалцсан болохоор түүний чин хүсэл нь энтертайнмент сэтгүүлзүйг хөгжүүлэх гэнэ. Энэ ч үүднээсээ О телевиздээ цаг наргүй зүтгэж, энд тэндхийн үйл ажиллагаа хөтлөхдөө ч хүртэл телевизийнхээ Пи Ар-ыг байнга хийдэг гэнэлээ. Харин монголын телевизүүдийн салбарт хүч түрэн орж ирэх зорилготой О телевизийн тайз, студи нь дизайны шийдэл, шинэлэг байдлыг нэлээн тусгасан гэж салбарынхан нь ихээ атаархаж байгаа гэсэн шүү.
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ