”Орхидос”-ын Орхонтуул гэрлэсэн гэнэ үү?


15 настай жаахан охин Орхонтуул “Орхидос” кинонд УДЭТ-ийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн охины дүрд тоглосон. Харин харгис хойд ээжийн дүрд Отгонцэцэг тоглож, “Улаанбаатар” кино наадмаас хойд ээж, охин хоёр хоёулаа шилдэг дүрийн шагнал гардсан. Дүрдээ орж үнэмшилтэй тоглосон болохоор тэр үү, жүжигчин Отгонцэцэгт олны ам таагүй болж, хөөрхий охиныг олон хүн өрөвддөг. Харин жүжигчин Отгонцэцэг энэ дүрийг бүтээснээсээ болж стресст орж, сар гаруй хүнд хэцүү байснаа нуудаггүй. “Орхидос” киноны гол дүр Орхонтуул охин одоо нас нь 20 ч хүрээгүй жаахан охин, “Олонлог” сургуульд сурдаг гэх юм билээ. Харин найз залууг нь О.Молор-Од гэдэг, насаар үе тэнгийн хүү байдаг. Орхонтуул найз залуутайгаа 2013 оноос эхлэн үерхэж, олны анхаарал татсан сайхан хос. Нас нь бага ч хамтдаа японоор зугаалж, бие нь бага ч бэлчээр том хүүхдүүд. Харин хөвгүүд залуусын анхааралд байдаг залуу жүжигчин Орхонтуул FB-т өөрийгээ “гэрлэсэн” гэж тодотгодог. Нас нь дөнгөж 20 шүргэж байгаа хосууд амьдрал дээрээ бодитоор гэрлэсэн болов уу. Эсвэл залуучууд, хөвгүүд эргүүлэхээс залхаж ингэж бичихэд хүрэв үү.