Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз өдгөө 42 настай хэдий ч нөхөрт гарах нь битгий хэл сүй тавьж ч үзээгүй нэгэн. Харин түүний талаар нэгэн таатай мэдээ дуулгахад тэрээр өнөөдөр хуримаа хийх гэнэ.
Тэрээр 35 настай, хөгжимчин Бэнжи Маддентэй 2014 оны тавдугаар сараас эхлэн болзож эхэлсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө сүй тавьжээ. Харин тэднийг өнөөдөр хуримаа хийнэ гэдгийг түүний албаны эх сурвалж “E! News” агентлагт мэдээлжээ. Олон жил ганц бие явсан шаргал үст бүсгүй долоон сарын хугацаанд үерхсэн залууг ийнхүү нөхрөөрөө сонголоо.
Диаз өмнө нь өгсөн ярилцлагадаа “Гэрлэлт гэдэг нь миний туйлын хүсдэг зүйл биш. Тиймээс би нөхөрт гарна гэж боддоггүй” хэмээж байсан удаатай. Харин сүйт залуу нь түүнийг бодлыг өөрчилж чаджээ. Гал халуун хайрандаа умбасан тэрээр гэрлэлтийг одоо л туйлаасаа хүсэж байгаа бололтой. Харин тэднийг хаана хуримын ёслолоо хийх нь хараахан тодорхойгүй байгаа юм.
Сонирхуулахад, Диаз өмнө нь жүжигчин Мэтт Диллон, Жаред Летто, дуучин Жастин Тимберлэйк, бэйсболчин Алекс Родригезтэй болзож байсан бөгөөд Бенжитэй учрахаасаа өмнө олон жил ганц бие явсан юм.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна