Бээжингийн олимпийн үеэр элэг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөн дарга цэрэггүй хөдөлгөж чадсан манай "баатар"-уудын нэг Сэрдамба зовлон жаргал ээлжилдэг хорвоогийн жамаар ааваасаа салсан ч авааль эхнэр, алаг үртэй болж амьдралаа төвхнүүлсэн. Зөвхөн өөрийнхийгөө бус алдарт тамирчин болчихоод ирэхдээ ахынхаа лизингээр авсан машины төлбөрийг төлж хөл дүүжлэх унаатай болгон бусдынхаа амьдралыг ч дээш нь чангааж яваа нэгэн. Түүнийг өөрөөс нь үл мэдэг өндөр, царайлаг бүсгүйтэй нижгэр хурим хийхэд нь олон хүн хаанаа нууж байсан юм гэсэн шиг түүний зүг нүд унагаж байсан. Гавъяатын маань эхнэр оросын буриад гаралтай гэдгийг уншигчид маань мэднэ. Харин яаж ирээдүйн гавьяатын эхнэр болсон нь их сонин тохиолдол. Сэрдамбын эгчийн нөхөр Тайванбаатар гэж бий. Гавъяат маань хүргэн ахынхаараа үе үе зочлон хоолыг нь буудаж явахдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцсан аж. Товчхон хэлбэл эхнэр нь хүргэн ахынх нь эцэг нэгтэй дүү нь юм билээ.
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ