Авьяаслаг гоо бүсгүйчүүдийг дэмжин, тэднийг олон улсын зах зээлд гаргаж, од болгох зорилгоор зохион байгуулдаг “Дэлхийн авьяаслаг мисс-2014” тэмцээнд “Шинэ цирк” төвийн уран нугараач, соёлын тэргүүний ажилтан Э.Азбилэг амжилттай оролцлоо. Тэрбээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож Дэд байр эзэлжээ. “Андра модел” агентлагийн загвар өмсөгч тэрбээр 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм.
Дэлхийн авьяаслаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг 2011 оноос зохион байгуулсан бөгөөд анхны тэргүүн мисс Диана Старкова өдгөө “Лореэл” брэндийн нүүр царай бол, өнгөрсөн оны ялагч Сришти Рана Болливудад од болжээ. Сонирхуулахад, Э.Азбилэг өнгөрсөн аравдугаар сард болсон Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож, нугарах үедээ хөлөөрөө нум сум харваж, авьяаслаг миссээр шалгарсан юм.
Мөн өнгөрсөн онд Итали улсад болсон “Miss motors international” тэмцээний авьяаслаг миссээр тодорч байжээ. Тэрбээр 2007 онд бусад нугараачийн хамт БНХАУ-д болсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл арслан, ОХУ-д зохион байгуулсан тэмцээнээс “Гурвалсан мөнг өн морь” шагнал тус тус хүртэж байжээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна