
Кейт Аптон
Фото: Chris Pizzello / Invision / AP
Америкийн People сэтгүүл өнгөрч буй оны хамгийн алдартай оддын чансааг гаргалаа хэмээн уг сэтгүүлийн онлайн хувилбарт мэдээлсэн байна. Хамгийн секси эмэгтэйгээр дотуур хувцас, усны хувцасны Victoria”s Secret брэндийн нүүр царай, plus-size форматын модель Кейт Аптон сонгогджээ.
Үүний хажуугаар, Victoria`s Secret —ийн бас нэг “сахиусан тэнгэр” Карли Клоссыг оны моделиар шалгаруулсан байна. “Стилийн шүтээнээр” дуучин Гвен Стефани, “дүрийн моделиар” жүжигчин эмэгтэй Кейт Хадсон, “жилийн олон талын авъяастнаар” дуучин Женнифер Лопес тус тус нэрлэгдлээ.

Дуучин Женнифер Лопес
Тус сэтгүүлийнхэн телевиз болон кино урлагийн төлөөгч нарыг бас үнэлэв. Шилдэг эмэгтэй жүжигчнээр Женнифер Энистон (“Бялуу” кино) авсан бол шилдэг эрэгтэй жүжигчин нь “Бердмен” киноны дүрийг бүтээгч Майкл Китон болов.

Женнифер Энистон
Телевизийн олон ангит кинонд тоглосон шилдэг жүчигчдээр Лиза Кудроу (“Найз нар”, “Эргэн ирсэн нь”), Жон Хэмм (“Ухаангүй амьтад”) шалгарчээ. Жилийн инээдмийн од нь Кевин Харт, шилдэг хөтлөгч нь Жимми Феллон (NBC суваг) нар гэж сэтгүүл үнэлэв. Жилийн шилдгүүдтэй илүү тодорхойгоор People сэтгүүлийн сайтад танилцаж болно.
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ