Сарын цалингаа 7 саяаар тохирсон чадварлаг нэвтрүүлэгч


Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нүүр царай болж үндэсний телевизээр овоглож явсан С.Чимгээ өдгөө “Монгол HD” телевизэд ажиллаж буй.Тэрбээр энэхүү телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд шинэ хамт олны зүгээс ихэд таатай байгаагаа дуулгасан байна. Ямартай ч түүнд их мөнгө амласан нь ойлгомжтой юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хөтлөгч бүсгүйд 7 саяыг амласан гэнэ шүү.