2014 оны шилдэг залуу, эхнэрийн хамт


Энэ зураг дээрх бүсгүй бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөрийн гэргий А.Туул. Тэд анх 1995 онд нэг гэрт орж, гал голомтоо бадраажээ. Хойтон жил нь буюу 1996 онд том охин нь хорвоод мэндэлсэн байна. Одоо А.Туул Монгол банкинд ажиллаж байна. Өчигдөр болсон “Next Stop” залуучуудын харшийн сүлд модны наадам, “Оны залуу” тодруулах ёслолоос оны шилдэг залуу хэмээх шагнал авсан билээ.