Нэгэн үе хайрын дууг хослон дуулдаг нийтийн дуучид борооны дараах мөөг шиг л олширч, нийтийн дууны ертөнцөд эргэлт авчирсан. Тэдний нэг нь МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СТА Э.Оюумаа нар юм. Тэдний хослон дуулахын хажуугаар хайр сэтгэлээ хүртэл холбоод авсан билээ. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдээсээ салан байж нийлсэн хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Ч.Бат-Эрдэнэ нь Э.Оюумааг ихэд хардаж хөх эрээн болтол нь зоддог байсан энэ тэр гээд л олон хэл ам гардаг байсан хэдий ч цаг хугацааны эрхээр тэгсгээд л намжсан.Сүүлд Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаагийн тухай ярихдаа “алдаа байсан” хэмээн тодорхойлж байсан бол Э.Оюумаа ярихдаа хайртынхаа "хоёр хөөрхөн хүүхдийг нь бодох нь миний хувьд чухал байсан" хэмээн тэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.Харин одоо Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдүүддээ эргэн очиж хилийн чанадад сайхан амьдарч байгаа бол СТА Э.Оюумаагийн хувьд жинхэнэ хайраа олсон гэнэ. Түүний шинэхэн хайрын эзэн нь Дундговийн нэгэн бизнесмен залуу бөгөөд олон түмнээ Хасар Жагаа хэмээн хүндлэгддэг МУГЖ Б.Жаргалсайханы зээ дүү аж.Ямартаа ч дуучин бэртэй болж байгаадаа хадам ах МУГЖ Б.Жаргалсайхан нь ихэд олзуурхаж байгаа сурагтай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна