
Жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн амралтын өдрөөр автомашины осолд өртжээ. Тэрээр өөрийн найруулсан "Unbroken" киноны Беверли Хиллз дэх нээлтээс Лос-Анжелес хот дахь гэр рүүгээ буцаж яваад осолд орсон байна. Жолиг буцаж явахад гадаа бороотой байсан бөгөөд тэрээр автомашинаараа замын хашлага мөргөж осолдсон байна. “Нэлээд ноцтой осол гарсан боловч Анжелина Жолид муу юм тохиолдоогүй нь үнэхээр гайхамшиг” хэмээн гэрчүүд ярьжээ.
Үүний зэрэгцээ өмнөх өдөр нь хөлбөмбөгийн од Дэвид Бэкхем том хүүгээ хөлбөмбөгийн тоглолтоос авчихаад харьж явахдаа өөр автомашинтай мөргөлдөж, осолд орсон билээ. Азаар ослоос Бэкхем болон хүү нь хүнд гэмтэл аваагүй юм.

Дэвид Бэкхем том хүүгийн хамт осолд оржээ.

Бэкхемийн автомашин мөргөлдөж гэмтсэн байдал
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна