Америкийн Forbes сэтгүүл дуучин Жастин Биберийг 30 нас хүртлэх алдартнуудын дундаас хамгийн өндөр орлоготой дуучин гэж нэрлэв. Сэтгүүлд тэмдэглэснээр пиарын хувьд өнгөрч буй он түүнд хамгийн “аймшгийн” байв. Хөршийнхөө байр луу өндөг шидсэндээ 80 мянган ам.доллараар торгуулж гэх мэт сөрөг дуулиан ихтэй өнгөрсөн юм.
Харин санхүүгийн хувьд тэр хүчирхэг хэвээрээ. Forbes сэтгүүлийн үнэлгээгээр энэ жилд Бибер 80 сая орчим ам.доллар олжээ. Дэлхийг тойрсон аялан тоглолтоо амжилттай хийсэн нь түүний орлогын ихэнхийг босгосон байна.
Чансааны хоёрт, One Direction хамтлагийн гишүүд 75 саяын орлоготойгоор оржээ. Гуравт нь Тейлор Свифт 64 сая, дөрөвт Бруно Марс 60 сая, тавд 48 саятай Рианна нар тус тус бичигджээ.
Эхний аравт орсон цорын ганц жүжигчин Женнифер Лоуренс 34 сая ам.долларын орлоготойгоор долоод жагсчээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна