Монрогийн хайр дурлалын түүх ил болно


Холливудын хамгийн сайхан бүсгүй 20-р зууны домог болсон үзэсгэлэнт Мэрилин Монрогийн хайр дурлалын түүхийг ил болгох гэж байна.  

 

Тодруулбал Беверли-Хиллзд Мэрилин Монрогийн алга болсон захидлууд дуудлага худалдаагаар худалдаалах аж.  

 

Уг  цуглуулгад 300 орчим захидал байгаа ба Мэрилин Монрогийн хайртууддаа болон найзууддаа бичиж байсан, мөн  түүнд ч зориулж бичсэн хайрын захидлууд  байгаа юм байна. Мэргэжилтнүүд эдгээр захидлуудыг нэг сая ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байгаа аж.