Дуучин Цэлмүүн & Тэнүүн


“Universe best song” наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу дуучин Ч.Цэлмүүн шинэ клипний ажилдаа оржээ. Түүний хувьд нөхөрт гарч, хүүгээ төрүүлснээс хойш хэсэг хугацаанд завсарлага аваад байсан боловч ийнхүү уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тун удахгүй түүний шинэ клип үзэгчдийн хүртээл болох нь. Тэрээр өчигдөр Нийслэлийн ойн баярт ая дуугаа өргөсөн бөгөөд манай дуранд дуучин Тэнүүний хамтаар өртсөн юм.