“Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин, найруулагч СТА О.Бат-Өлзий амарч тухлах зав гарахаараа телевизороо ер асаадаггүй гэх. Хаана ч явсан, аппаратаа чирч явдаг сонин хообийтой тэрбээр завтай үедээ өөрийнхөө авсан гэрэл зургуудийг үзэх дуртай гэнэ. Чухам яагаад телевизороо асаах дургүй байдгийг нь асуухад мань эр “Асаагаад яах юм. Тэнд ч зодоон, энд ч буудалцаан. Ийм ч цалин мөнгөний хэрүүл, тийм ч идэж уусан дарга нар гээд дандаа л хар бараан мэдээллээр хүний тархийг хордуулж байна шүү дээ. Тэрний оронд “Амьтны ертөнц” нэвтрүүлэг үзсэн нь дээр.Ядаж л байгаль дэлхий дээр байгаа хүн төрөлхтнөөс бусад амьд биетийг сонирхмоор байна. Толгой өвдөж, зүрх түгшихгүй” хэмээн тайлбарласан. Үнэндээ ч, нэлээд шүтлэгтэй найруулагч эрийн сонирхлыг гэр бүлийнхэн нь дэмжиж аль болох гэгээлэг, сайхан зүйлийн тухай ярилцдаг юм билээ. Энэ ч утгаараа, урлагийн гэр бүл хэмээгддэг О.Бат-Өлзий найруулагчийнх амар амгалан, тайван уур амьсгалтай байдаг биз ээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна