Эхнэрээсээ салсанаа олон нийтэд зарласан Алтантүрүү


25 дугаар суваг телевизийн брэнд нэвтрүүлэг болсон “Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч Алтантүрүү гэр бүлтэй болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тус нэвтрүүлэг нь үзэгчдийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чанар нь муудаж, олон хөтлөгч сольсоор одоо бараг үзэгчгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Нэвтрүүлгээс нь харахад эрэгтэй хүн гэхэд ихэд уян зөөлөн харагддаг Алтантүрүү нэгэн хэвлэлд “Эхнэртэй болохоороо эхнэрээ дэндүү их хайраараа бүх насаар нь хайрлана хэмээн “хэлж байсан удаатай. Тэгвэл эхнэрээ бүх насаараа хайрлана хэмээсэн эрхэм маань 2 дахь эхнэрээсээ саллаа. Тэрээр зүгээр ч нэг салалгүй эхнэрээ олны өмнө буруутгаж, олны анхаарлыг татаж байсан билээ.