“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”, “Чикаго”, “Хүйтэн уул” гэх мэт олон киногоороо алдартай, Холливудын сайхан бүсгүй Рене Зеллвегер “Elle Woman” сэтгүүлийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ирэхдээ ихэд өөр болсон байжээ.
Өөр гэсний учир нь тэрээр гоо сайхны хагалгаа хийлгүүлж, өмнөхөөсөө тэс ондоо болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус үйл ажиллаанаас илүүтэй Рене Зеллвегерийн гадаад төрхийн талаар бичиж, шуугицгааж байлаа.
“Elle Woman” сэтгүүлийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ирсэн Рене Зеллвегер 45 настай жүжигчин маань хоолны дуршилгүй болдог анорексей өвчнөөр нэг хэсэг шаналаад байсан бөгөөд түүний гадаад төрхөнд эрүүл мэнд нь ч нөлөөлсөн байж болох юм. Ренегийн шинэ төрх түүний ихэнх шүтэн бишрэгчдэд таалагдахгүй байгаа талаар олон нийтийн цахим сүлжээгээр “Холливудын сайхан бүсгүй Рене Зеллвегер чи мөн гэж үү? Итгэмээргүй юм” гэх мэт зүйлсийг бичсээр байгаа аж.
Сонирхуулахад, Америкт 2013 онд гэхэд 11 сая гаруй гоо сайхны хагалгаа хийгдэж энэ нь 2012 оныхоос 12 хувиар их, 1997 оныхоос зургаа дахин их үзүүлэлт гэж Америкийн Гоо сайхны хагалгааны нийгэмлэгээс мэдээлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна