Жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг 16-нд эцэслэн шийднэ


Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг олныг хэсэг гайхшруулсан. Хэсэгтээ намжаад буй энэ хэргийг өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн цуглалаа. Гэвч шүүх хурал дахин хойшиллоо. Энэ сарын 16нд дахин хойшлохгүйгээр шүүх хурлыг хуралдуулахыг шүүх бүрэлдэхүүн сануулсан юм. Шүүх хуралд шүүгдэгчидийн ар гэрийнхэн болон, Шинэ үе хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирлээ.