Брэндлэг хатагтай Х.Оюунбилэг


Жазз хөгжмийн “Цирк” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн алаг нүдэн дуучин Х.Оюунбилэг сүүлийн жилүүдэд гэр бүлийн амьдрал, бизнестээ анхаарал хандуулаад уран бүтээл туурвих завгүй яваа. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дүү Х.Лхагвадоржтой амьдралаа холбож, үр хүүхэдтэй болон өнөр өтгөн амьдарч байгаа тэрбээр хааяахан нэг рекламанд тоглож харагддаг.Үе үе урлагийн томчуудын оролцсон тоглолтонд оролцож харагддаг энэ хатагтай манай дуранд өртлөө.