Ноён Бондгор турахыг хүсч байна


Дуучин Ноён Бондгор өөрийнхөө нэрийг өөрчилж магадгүй бололтой. Учир нь тэрбээр эрүүл мэнд, гадаад үзэмжиндээ анхаарахаар фитнесст хичээллэж байгаа гэнэ шүү. Нилээдгүй жин хаясан тэрбээр өөрийнхөө зургийг цахим ертөнцийнхөө найзуудтай хуваалцсан байна. Тэрбээр турсан зургандаа "жижгэрсээр байна" хэмээн тайлбарласан байна. Дуучин эрийг өглөө эртлэн хичээллэж, спортлог амьдарч байгаад олон хүн баяртай байгаа нь тодорхой.