Клинтоны гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн Шарлотте хорвоод мэндэлмэгцээ л дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг боллоо. Өвөө нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон, эмээ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хэдэн ч удаа сенатад сонгогдсон, аав нь банкир, ээж нь нийгмийн идэвхтэй зүтгэлтэн учраас Шарлотте охин олны анхаарлын төвд байхаас аргагүй юм.
Өнгөрсөн баасан гарагт амаржсан Челси Клинтон өчигдөр эмнэлгээс гарах үед эцэг Билл, Хиллари хоёроос гадна хэдэн зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэл угтан авсан байна. Английн ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоныг амаржсаны дараа л хэвлэлүүд ингэж угтаж байсан билээ.
Клинтоны гэр бүлийн ганц охин Челси 34 насандаа ээж болж, Билл Хиллари хоёр анхны зээгээ өлгийдөн авсан энэ баярт мөчийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсч, олон ч чухал арга хэмжээнд оролцох байснаа цуцалсан байна. Тэр дунд Ардчилсан намд хандив босгох хүлээн авалт ч байжээ.
Челси эмнэлгээс гармагцаа Мэдисон Скуэрийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд орших 10 сая ам.долларын үнэтэй байрандаа очсон байна. Манхаттэний орчин үеийн Флатирон дүүрэгт байх дөрвөн унтлагын өрөө, зургаан ариун цэврийн өрөөтэй, 282 м.кв энэ байранд Челси нөхрийн хамт нүүж ирээд удаагүй байгаа юм. 












Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна