”Anemone” хамтлагийн шинэ гишүүн Бишрэлт

Admin
Өчигдөр 16 цаг 11 минут

Час хийсэн ганц дуу гаргаад л, ган хийлгүй сураггүй болсон имидж сайтай Охидын "Anemone" хамтлаг шинэхэн гишүүнтэй болжээ. Хамтлагийн ганц сор гэгддэг байсан Жулдыз эрдэм номын мөр хөөж Солонгос орныг зорьсон. Түүний дараа орсон "Anemonе" хамтлагийн шинэ гишүүнийг Мөнхболдын Бишрэлт гэдэг бөгөөд нэгдүгээр сургуулийг төгссөн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа билээ.Шинэхэн гишүүн манай дуранд өртлөө. Хамгийн царайлаг Жулдызыг тэрээх хэрхэн орлох бол?