Улсын Драмын Эрдмийн Театрын сайхан бүсгүй, шаггүй жүжигчин Г.Отгонцэцэг үргэлж л ямар нэгэн хэл аманд өртөж явдаг. Тэр "хэл ам"-ыг хүмүүс сайн мэднэ. Өөрийгөө сайхан бүсгүй гэсэн л гэнэ, гоо сайхны мэс засалд хэтрүүлэн орсон л гэнэ, "явдал суудал" ихтэй л гэнэ, дандаа нүцгэн зургаа авахуулдаг л гэнэ бас хайртай залуутайгаа хэний ч өмнө секс хийхэд бэлэн л гэнэ.
Энэ удаад жүжигчин бүсгүйг харин тэнгэрт тултал магтая л даа. Цагаан хувцас, цагаан халил болсон Г.Отгонцэцэг үргэлж л стиль имижээрээ олны харааг булааж байдаг. Жүжигчний хувьд ч ур чадвар өндөр. Ганцхан жишээ дурдахад л та бидний сайн мэдэх "Орхидос" киноны хойд эхийн дүрийг "үзэн ядтал" бүтээсэн. "Ододтой бүжиглэе" наадамд түрүүлж, авьяаслаг бүжигчин болохоо харуулсан. Өөрийн бие даасан ардын дууны цомгоо хэвлүүлж хэр зэрэг дуучин болохоо ч харуулсан.
Ингээд бодохоор нэг хүнд баймгүй чамгүй олон чадвартай бүсгүй юм. Ийм бүсгүйг манай папараци дуран хэрхэн алгасаж чадах билээ. Бүх эмэгтэй жүжигчид ийм биш шүү дээ. Айхавтар магтсан.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна