За өнөөх Парис Хилтон чинь дахиад л папарациудын дуранд бараг л "сайн дураараа". Амралтын өдрөөр Нью-Йоркоос Лос-Анжелесын Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд Померөнийн мини нохойгоо тэвэрсээр баяр дүүрэн яваа нь энэ. Нэрт шоучин, скандалчин, баяны охин Парис Хилтон өөрийн онлайн хуудаснаа "Хөөрхөн гөлөг минь Лос-Анжелес рүү гэртээ харихад бэлэн боллоо. Ах эгч нартайгаа гөлгөө танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна. Тэр минь хамгийн сайн сайхнаар амьдрах болно. Миний бяцхан гүнж. Бяцхан охин тэнгэртээ үнэхээр хайртай шүү.
Гэрт байгаа хуучин гөлөгнүүдтэйгээ түүнийгээ танилцуулах мөчийг хүлээж чадахгүй нь" гэж бичжээ. Өөр хүмүүс бол хүүхдээ л ингэж өхөөрдөх байх. Ингэж өөрийгөө зугаацуулж байна шүү. Парис Өмнөд Солонгос, Колумб, Ибиза арал зэргээр хоёр сар гаруйн хугацаанд хэд хэдэн DJ нарын шоунд оролцоод иржээ. Одоо бас л зүгээр суухгүйгээ твиттер хуудаснаа илэрхийлэхдээ: "Өглөөний мэнд. Ажилдаа буцаад орлоо. Шинэ рекламанд тоглох зураг авалтандаа явлаа " бичжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна