"Хувьсал" Продакшнд харьяалагдах болсон жүжигчин бүсгүйг манай дуран ажил ихтэй гүйж явахад нь ониллоо. Саяхан үрийн зулай үнэрлэсэн түүнийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл гараад байгаа ч баттай эх сурвалжийн мэдээлэл биш юм.
СИУС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн түүнд ард түмэн ам сайтай байдаг. Нэг тийм өхөөрдөм, сайхан сэтгэлтэй, цоглог охины дүрийг гаргууд бүтээдэг тэрээр "Зэрлэг Цэцэгсийн Хүлэмж" кинонд хулгайч эмэгтэйн дүрийг тун чиг дажгүй бүтээж энэ жилийн "Улаанбаатар Академи Авардс"-аас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн.
Сүүлд "Зүрхээр наадагч" киноныхоо саундтракыг реппер Цэцээтэй хамтран дуулж, шаггүй хип хопчин гэдгээ харуулаад авсан. Дэлхийн эмэгтэй одуудын трэнд болоод байгаа "хадаас"-тай малгай өмсөн, цамц, туфль хоёроо хослуулсан залуухан жүжигчин бүсгүй бага зэрэг жин нэмсэн харагдана.
Арга ч үгүй биз. Төрөөд удаагүй байгаа юм чинь.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна