ТӨРД ХЭРЭГТЭЙ ”ДЭД” ЗАЙРАН


Энэ хүнийг "Салхи шиг л хүн шүү дээ" гэж олон хүн ярих юм билээ. Тэр олон ажлыг яаж амжуулдаг юм бол гэдгийг жүжигчин Б.Отгонбат өөрөө л мэдэж байгаа байх.

 

Орохгүй гарахгүй газар байхгүй, уулзахгүй, учрахгүй хүн байхгүй, танихгүй мэдэхгүй хүн байхгүй, нээрээ л "салхи" шиг л хүн дээ.

 

Тиймдээ ч УДЭТ-ийн Дэд Захирлын ажлыг Н.Сувд гуайгаас хүлээн авч албан ёсоор томилогдсон. Түүнээс гадна "Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв"-ийн дэд захирлаар ажиллана. Радио Телевизийн Дээд Сургуулийн тайзны ярианы багшаар ажиллана. Жил бүр "Гэгээн Муза" наадмаа зохион байгуулна. Сүүлийн үеийн уран сайхны кинонуудад дүр бүтээнэ. Албан ёсны ихэнх арга хэмжээг хөтөлнө. Хурим найр, тоглолт, концерт хөтөлж "халтуур" хийнэ.

 

Орчин үеийн залуусын үлгэр дууриал авах ёстой хүний нэг түүнийг "эмэгтэйлэг" гэж хүмүүс ярьдаг ч начир дээрээ хамгийн "мужик" зантай нэгэн. Хөдөлмөрч түүнээс тусламж гуйх хүмүүс ч олон байдаг. Тэр болгонд барагтай бол үгүй гэж хэлдэггүй, сайхан сэтгэлтэй дэд захирлыг манай дуран алгасч чадсангүй.