Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр овоглодог, сэтгүүлч Ч.Батцэнгэл энтертэйнмент талдаа "хөгжсөн" хүн. Цэнгээнт нэвтрүүлгүүдийг Монголд анхлан санаачилж "Үдшийн хэмнэл" нэвтрүүлэг нь олон үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө уясан.
Багаасаа шүлэг найраг оролдож, өөрийн шүлгийн номоо хүртэл гаргаж явсан эрхэм сэтгүүлч өнөөдөр МҮНОТВ-дээ Программын Албаны Даргаар ажиллаж байгаа.
Хээвнэг, хөдөөний, бийлэгжүү эрийн төрхтэй харагдах Ч.Батцэнгэл Хуримын Ордонд явж байгаад манай дуранд өртсөнийг та харж байна.
Телевизийн контент эрс муудан, чанаргүйжиж байгаа үед одоо л Үндэсний Телевизэд тэртээх "Үдшийн хэмнэл" шиг нэвтрүүлэг өгүүлэгдэж байгааг "дарга" анзаарч байгаа байлгүй дээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна