Анжелина, Брэд хоёрын хурим болж байх зуур Женнифер Анистон киноныхоо нээлтэнд оролцоод "барайлтаа" нууж явна. Нялх амрагтай болсон түүнээс сэтгүүлчид тэгэхээс тэгэх гэж гэр бүл, гэрлэлт, хүүхэдтэй холбоотой асуултуудыг асуусан байх юм. Та гэрлэсэн үү? Та хүүхэдтэй болох уу? гээд л. Тэрээр хариуд нь "Би хүүхэд төрүүлээгүй нь үнээн. Гэхдээ би олон уран бүтээл төрүүлсэн хүн. Гэрлэж ч амжаагүй явна. Ер нь эмэгтэй хүнд хүүхэд төрүүлэх гэх мэт хэт дарамт үзүүлэх нь шударга биш" гэж хэлжээ. Анистоны хувьд Бранжилинагийн хурим ёстой л урдуур нь "тас дайрсан" хурим болж. Түүний фенүүдийн дунд хийсэн санал асуулгаар "Женнифер Анистон хүүхэд төрүүлэх болов уу?" гэдэг асуултанд ердөө дөрөвхөн хувь нь "Тийм" гэж хариулсан бол 41 хувь нь "Юутай ч гэрлэх байх" харин 54 хувь нь "Энэ хоёр нэг их удахгүй" гэдэг хариултыг өгчээ. Гэсэн ч хосууд болзсон хэвээр байгаа бөгөөд киноныхоо банкетыг хамтдаа тэмдэглэжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна