“Ноён, хатагтай Смит” киноны од, Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийн сэтгэлзүйч эмч түүнийг Анжелина Жолид хайргүй болсон, зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө хамт амьдарч байгаа гэж ярьсныг оддын шар хэвлэлүүд шүүрэн авч, мэдээлж байна.
Сэтгэлзүйч эмч Рон Бард гэгч Брэд Питтийг яах ч аргагүй байдалд орсон ч хүүхдүүдээ бас нэр хүндээ бодоод түүнээс салж явж чадахгүй гэж хэлснээр барахгүй түүнийг анхны эхнэр, шаргал үст жүжигчин Женнифер Анистонд одоо ч хайртай гэж ярьжээ.
Анхны эхнэр Женнифер Анистоны энэ сэтгэлзүйч эмчийг Брэд Питтэй анх танилцуулсан бөгөөд тэрээр 2005 онд Брэд Питтэд “Ноён, хатагтай Смит” кинонд тоглож байх үедээ амьдралыг нь өөрчлөх хэн нэгэнтэй танилцах тухай зөвлөж байснаа ч дурсчээ. Харин тэр жил Брэд Питт Анистоноос салж, Анжелинатай суусан аж.
Рон Бард эмч мөн “Гэхдээ Брэд Питт Анжелинад хайртай юу, үгүй юу гэдэг нь өөр асуудал. Би Жолиг нөхрөө дэргэдээ байлгаж чаддаг маш ухаантай эмэгтэй гэж боддог. Харин Брэд Питтэд энэ хамаагүй. Тэр хүүхдүүддээ бүхнээс илүү хайртай” гэжээ.
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 2012 онд сүй тавьснаа зарласан юм. Жоли хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би хүүхэдтэй болно гэж огт бодоогүй. Би хүнд дурлана гэж санаагүй. Би зөв хүнтэйгээ учирч чадна гэж төсөөлөө ч үгүй. Гэхдээ над шиг хүнд одоогийн амьдрал минь яг л шидтэй үлгэр шиг санагддаг” гэж хэлсэн байдаг.
Одоогоор Холливудын алдарт хосын хэн нь ч сэтгэлзүйч эмчийн хэлсэн зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ