Лэди Гага найз залуу Тэйлор Киннитэй эх газраас хол гэрлэхээр шийдсэн байна. 28 настай дуучин бүсгүй, 33 настай түүний сүйт хархүү нар Virgin Galactic хэмээх сансрын хөлгийн бүхээгт хуримаа хийхээр төлөвлөжээ. Эх газраас хальсан энэхүү тансаг хуримыг 2015 оны эхээр хийхээр болсон байна.
Дуучин бүсгүйн ойрын эх сурвалж Гага, Тэйлор нарыг энэхүү боломжийг алдаж болохгүй хэмээн ярьсан тухай өгүүлжээ. Боломжит бүх хувилбараас энэ бол хамгийн ер бусын хурим хийх арга байна гэдгийг тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн аж. Мэдээж хэрэг тэнд ямар нэгэн адислах ламтан байхгүй боловч хосууд бие биендээ хайр сэтгэл хийгээд үнэнч байхаа амлахад ямар нэгэн саад байхгүй юм.
Ричард Брэнсоны компанийн үйлчилгээ сансарт нисэхийг хүсч байгаа бүх хүмүүст нээлттэй байгаа бөгөөд Эштон Катчер, Брэд Питт, Анжелина Жоли нарын олон одод энэхүү боломжийг бас алдахгүйг хүсч байгаа аж. Юутай ч Гага сансарт үнэгүй нисэх агаад тэрбээр эх гаригийн гадна тоглолт хийхээр төлөвлөсөн анхны дуучин бүсгүй болох юм.
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ