Кембрижийн гүн, ханхүү Уильям, Харри болон Кэтрин Миддлтон нар Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнийг үзэж сонирхох үеэрээ Ямайкийн алдарт тамирчин Усайн Болттой уулзжээ.
Долдугаар сарын 24-нөөс ирэх сарын 3-ны өдрүүдэд Шотландын Гласгов хотноо "Commonwealth" спортын их наадам үргэлжлэх юм. 20 дахь удаагийн тэмцээнд 71 орны 4950 тамирчин спортын 17 төрөлд өрсөлдөж байна. Уламжлал ёсоор тэмцээний нээлтийн ажиллагаанд Их Британийн хатан хаан II Элизабет очиж оролцсон байна.
Өчигдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр ханхүү Уильям, Харри болон Кэтрин Миддлтон нар зарим тэмцээнийг үзэж сонирхсон ба энэ үеэр олимпийн зургаа, дэлхийн аваргын найман алтан медальт, ойрын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч, алдарт тамирчин Усайн Болттой бэлтгэлийн талбайд уулзжээ. Болтийн хувьд энэхүү тэмцээний 4х400 метрийн зайд оролцох юм байна. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгдэж буй Усайн Болт 100 метр зайг 9,58 секундэд туулсан амжилтын эзэн билээ.




Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна