Кембрижийн гүн Уильямын гэргий Кейт Миддлтон 2013 оны долдугаар сарын 22-нд нярайлж, Жорж хүү мэндэлсэн. Их Британий бяцхан ханхүү Жорж Александр Луис өнөөдөр нэг нас хүрлээ. Өнгөрсөн жилийн энэ өдөр Их Британийн язгууртнууд шинэ хүнээ өлгийдөн авсан баярт өдөр байсан. Хааны гэр бүлийнхэнд тэртээ 1984 онд хамгийн сүүлд шинэ хүн ирснээс хойш анх удаа хүүхэд төрсөн нь энэ. 1984 онд хүү төрж байсан бол, өнгөрсөн жил бас л хүү мэндэлсэн. 29 жилийн өмнө Виллиамын дүү олныг хүлээлгэн байж төрж байсан бол өнгөрсөн жил Жорж Александр Луис энэ их хүлээлтийг дагуулах хувьтай байж.
Их Британий хатан II Элизабет Букингемийн ордонд ханхүүгийн төрсөн өдөрт зориулж олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Гэхдээ ханхүүгийн төрсөн өдрийн бэлэг өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн байна.
Уэльсийн хунтайж Чарльзийн том хүү Уильям, Кэтрин Миддлтон нарын хурим 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон билээ. Кэти, Уильям нар их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд долоон жилийн хугацаанд дотны харьцаатай байж байгаад гэрлэсэн аж. Тэд шотландын Сент-Эндрюс Их сургуульд хамт суралцаж байхдаа анх танилцжээ. Ханхүү Уильямын хувьд эцэг хунтайж Чарльзаас ялгаатай нь хааны гэр бүлийн ихэмсэг байдлаас илүү энгийн амьдралын нөхцлийг чухалчилж үздэг аж.
Ийнхүү өнгөрсөн жилийн энэ өдөр бяцхан ханхүү Жорж Александр Луис мэндэлж, Их Британи даяар баяр хөөрөөр умбаж байсан. Бяцхан ханхүү Жорж Александр Луисийн фото агшнаас хүргэж байна.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна