“ОРХИДОС”-ЫН ЭЗЭН “ХОВОРХОН” А.ОРХОНТУУЛ


Гэр бүлийн хүчирхийллийг “айхтар” харуулж, хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулсан кино бол “Орхидос”. Хүмүүс энэ киног үзээд сэтгэл эмтэрсэн ч ашгүй хоёр дугаар ангийг нь “Орхидос 2” нэртэйгээр бүтээж аз жаргалтай төгсгөж үзэгчдийн санааг амраасан.

 

Энэ киноны гол дүрд тун чиг “дотортой” тоглосон охин бол А.Орхонтуул. “Монголын  Хүүхдийн Ордон”-ы Драмын дугуйланд суралцаж байсан бяцхан жүжигчин маань өнөөдөр сайхан эмэгтэй болжээ. Бид түүнийг наадмын үеэр Уяачдын галд тааралдаад папараци дурандаа багтаалаа.

 

2011 оны “Академи Авардс”-аас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн тэрээр сүүлд “Хамгийн Сайхан нь” киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ.

 

Нээрээ, “амьд”-аараа хөөрхөн охин байна лээ.