Талбайн теннисний "Их дуулга" тэмцээний хамгийн нэр хүндтэй нь болох "Уимблдон" Английн Лондон хотноо үргэлжилж байна. Нийт 25 сая еврогийн шагналын сантай "Уимблдон"-ы аваргууд ирэх амралтын өдрүүдэд тодорно.
128 дахь удаагийн "Уимблдон"-ы тоглолтуудыг дэлхийн алдартай тамирчид, дуучид, улстөрийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж үзсээр байна. Өнгөрөгч бямба гаригт болсон тоглолтыг үзэхээр олон алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэм байсан. Дэвид Бекхэм 2000-2006 оны хооронд Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчаар ажиллаж байна. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдэж байсан тэрээр 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчнөөр нэрлэгдэж байсан.
Бямба гаригийн тоглолтод Испаний Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер, ОХУ-ын Мария Шарапова нарын одууд өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн 16-д шалгарсан бол дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уилямс ялагдал хүлээжээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна