Гэмт хэрэгтэнд модель болох санал иржээ


Гэмт хэрэгтэн Жереми Микс (Jeremy Meeks) загварын агентлагуудад ажиллах санал авч эхэлжээ гэж The Daily Mirror сонинд бичсэн байна.

 

Blaze Modelz-ийнхан  түүнд  Versace, Armani зэргийн рекламын гэрээг олж өгөхөөр  хэлж сарын 15-30 мянган долларын цалин амлажээ. Миксийн зүүн  нүдэн доорх нулимсны шивээсийг тэд “ухаалаг, секси” гэж үнэлсэн байна.

 

Миксийг модель болгох гэсэн нь түүнийг шүтэн бишрэгч эмэгтэйчүүдэд ихээхэн таалагдсан гэнэ. Түүнийг дээд загвар өмссөн байгаагаар  фотожабууд сүлжээнд их үзэгдэх боллоо.

 

Микс хэд хоногийн өмнөөс од болж эхлэв. Хууль бусаар буу зэвсэг хадгалж байсан гэж түүний зургийг  энэ сарын 19-нд Facebook дэх Калифорнийн Стоктон хотын цагдаагийн хуудаснаа тавьснаас хойш тэр нь 96 мянган «лайк» ба 12500 репостыг энэ мэдээ гарах үед цуглуулаад байгаа ажээ. Интернэт хэрэглэгч эмэгтэйчүүд түүний гоо үзэсгэлэнг биширчээ.

 

Миксийн алдаршилт ихсэх тутам түүний талын мэдээлэл өргөжлаа. Тэрээр гэр бүлтэй, хүүхэдтэй нэгэн болж таарав. Шинэ секс бэлгэдлээр нөхөр нь тодорч байгаа нь эхнэрийнх нь уурыг ихээхэн барж байгаа гэнэ.

 

Микс шоронд сууж байхад түүний эх нь хүүгийнхээ өмгөөлөгчийн хөлсийг төлөх 25 мянган доллар олохоор  зүтгэж байна. Хүүгээ дэмжих сайт байгуулан тэр мөнгийг эх нь цуглуулж байгаа гэнэ.  Хууль хяналтынхнаас барьцаагаар түүнийг суллах мөнгөний хэмжээг нэг сая доллар гэж тогтоосон ажээ. Миксийг  шүтэгч нараас тийм хэмжээний мөнгө төлөх хүмүүс олдоогүй л байна.