Талбайн теннисний "Их дуулга"-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон" Их Британы Лондон хотноо энэ даваа гаригт эхэлсэн. Дэлхийн шилдэг теннисчдийн цуглараад байгаа 25 сая еврогийн шагналын сантай "Уимблдон" ирэх сарын 6-нд өндөрлөнө. Тэмцээний эхний тойргийн тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжиж байгаа бөгөөд АНУ-ын нэрт сагсан бөмбөгч Шакил О”Нил "Уимблдон"-д саатжээ. Тэрээр өнгөрөгч даваа гаригт Лондон хотын All England Club-ийн төв кортод болсон Их Британы Энди Мюррейгийн тоглолтыг үзэж сонирхсон байна.



Энэ өдөр Мюррей өрсөлдөгчөө төвөггүйхэн хожжээ. Энди Мюррей өнгөрсөн жил "Уимблдон"-нд түрүүлж, Их британичуудын 77 жил тасалдаад түрүүг авчирсан.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн бүхий л шагналуудыг хүртсэн, "Лейкерс" багаас өмсгөлийн 34 дугаарыг мөнхөлсөн үлэмж биет Шакил О”Нил өдгөө спортын TNT сувгийн хөтлөгч-тайлбарлагчаар ажиллаж буй. Ийнхүү нэрт сагсан бөмбөгч талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон"-нд саатлаа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна