Дүрсгүй Төтө улам л чадварлаг болоод байгаа билээ


Хошин урлагийн “Эмоци” продакшны захирал Төтө тоглодог дүрүүд шигээ амьдрал дээр ч нэлээд дүрсгүй нэгэн гэдэг. Айл гэрийн эзэн болсон ч хүүхэд шиг томоогүй зантай, хаа ч явсан бусдаар “тоглоом” хийж, дүрсгүйтэж явдаг түүнийг хамтлагийнхаа хамгийн сахилгагүй нь гэдэг юм билээ. Түүний энэ дүрсгүй зан хэзээ ч, хэний ч өмнө дарагддаггүй аж. Сүүлийн үед бүсгүй хүний дүрд чадварлагаар хувирах болсон жүжигчин залуугийнх маань бүл нэмжээ. Жүжигчин Төтө маань дөнгөж өчигдөрхөн хүүгээ өлгийдөн авчээ. Төтө улам л чадварлаг болоод байгаа билээ.