Байртай болонгуутаа хамтлагаасаа гарсан гэх Батаа


"Х-ТҮЦ"-ийн Г.Онон "банш" хочтой Д.Батааг хавчиж гадуурхсаар хамтлагаасаа гаргасан тухай мэдээлэл олон байдаг. Тэгвэл үнэн чанартаа Д.Батаа өөрийг нь олонд таниулж өгсөн хамтлагийнхандаа тун ч хуншгүй зан гаргасан гэдэг. Аглуу, Онон нар ярилцан Сар шинийн баяраар Батаа, Төөтөө хоёрыг шинэ байранд оруулах төлөвлөгөө боловсруулж, “Алтай констракшн”-ын захирал Х.Бат-Эрдэнээс зах зээлийн ханшаас хэдэн хувь доогуур үнээр буюу 70 сая төгрөгөөр “Модны хоёр”-т өөд өөдөөсөө харсан хоёр өрөө байр авч өгчээ. Харин ааш зан нь өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байсан Д.Батаа байртай болсныхоо дараа тун удалгүй хамтлагаасаа гарах хүсэлтэй болсноо хэлсэн бөгөөд өөрийгөө дэлгэцийн төрөлд хүчтэй байгаа хэмээн цээжээ дэлдсэн аж.