Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Навчаа” фильм студийн бүтээл “Ларьдма” МУСК өнгөрөгч тавдугаар сард нээлтээ хийсэн. Энэхүү кино нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж, нэлээд хэдэн долоо хоногийн турш ашиг орлогоороо тэргүүлсэн юм.Харин тус кинонд тоглосон жүжигчин О.Гэрэлсүхэд охид хүүхнүүд тун дургүй болсон гэнэ. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Ларьдма”-д тоглосноос хойш хүмүүс надад нэлээд дургүй болсон, заримдаа эвгүй харах нь энүүхэнд. Зарим нэг нь бүр хажууд зогсохоос хүртэл цэрвээд байх шиг хандлага ажиглагдаад байгаа. Дуугүй царайлчихаад ер нь цаагуураа эхнэрээ дарамталдаг байх шүү” гэж ярьж байхыг хүртэл сонссон” гэв. Яг үнэндээ энэхүү кинонд Навчаа Гэрэлсүхийг машинаараа мөргөж уулын хавцалруу унагахад үзэгчид бүгд алга ташиж байсан нь үнэн. Хэтэрхий хартай залуугийн дүр, эмэгтэй хүнд гар хүрсэн дүрүүд нь түүнийг харгис хэрцгий хэмээн дүгнэхэд хүргээд байна.
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна