Жүжигчин Б.Амарсайхан Холливудын киногоо амжилттай дуусгаад эх орондоо ирлээ

Admin
Өчигдөр 11 цаг 06 минут

Манай урлагийн авьяаслаг залуусын төлөөлөл болсон жүжигчин Б.Амарсайхан өчигдөр 10.40 цагт Air China-ийн онгоцоор Чингис хаан онгоцны буудалд буулаа. Тэрбээр нэлээд хөрөнгөөр бүтэж байгаа холливудын киногоо амжилттай дуусгаад ирсэн нь энэ бөгөөд түүнийг урлагын үе үеийн төлөөлөл угтаж авлаа.