Интернэтэд Ким Кардашьян болон Канье Уэст нарын Италийн Флоренцид болсон хуримын ёслолын ажиллагааны үеэр авсан агшнууд тавигджээ. Тэдгээр зурагнуудыг нийтэд дэлгэсэн анхдагчдын нэг нь “Кардашьяны гэр бүл” реалити шоуг дамжуулагч “E!” телевиз байсан юм. Харин дараа нь Ким өөрийн Инстаграм дах хуудсандаа зурагнуудаа байршуулж, доод талд нь “Ноён хатагтай Уэст” хэмээн бичжээ. Зурагт гэрлэгсдийн анхны халуухан үнсэлт болон хуримын тангарагаа өргөсний дараах аз жаргалтай инээмсэглэл дүрслэгджээ. Мөн эдгээр зураг дээрээс “Givenchy”-ийн загвар зохион бүтээгч, Канье Уэстийн найз Рикардо Тишигийн урласан сүйт бүсгүйн хуримын даашинзыг харж болох аж. Дашрамд дуулгахад сүйт хархүү ч “Givenchy“-ийн хослолыг өмсөн хуримаа хийсэн ажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна