Драмын Одноо даруухан гоёлыг сонгожээ


Энэ жилийн"Гэгээн Муза" наадмын бүсгүйчүүдийн гоёл яалт ч үгүй тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг татсан зүйлийн нэг байлаа. Жил жилийн наадамдаа жүжигчин бүсгүйчүүд маань эртнээс бэлдэж, өмссөн зүүсэн, үс гэзгээрээ олны харааг булааж, үүний цаана багахан өрсөлдөөн байдаг нь нууцгүй билээ.Энэ жилийн хувьд жүжигчин бүсгүйчүүдийн ихэнхиэнгийн хэрнээ хээнцэр гоёлыг сонгосон байна. Энэ удаа бид Драмын театрын жүжигчин Одноог онцолж байна. Тэрээр өмнөх жилийн музагаар нэлээд задгай хувцаслаж байсан харин энэ жил харьцангуй даруухан гоёжээ.