Урлагын үлгэр жишээ гэр бүлийн нэг бол яахын аргагүй МУГЖ Урнаа болон Жаргалсайхан нар билээ. Олон сайхан дүрийг бүтээж өдгөө сайхан амьдарч буй хосуд маань өчигдөр болсон “Гэгээн муза” наадамд хүрэлцэн ирсэн юм. Тэд нэгэн удаа өөрсдийнхөө хайр сэтгэлийн талаар ийнхүү ярьж байжээ. Нэг зүйлийг асуухад, та хайртай гэдгээ баталж байгаа нь тэр гээд давс идсэн гэдэг? Үнэн, үнэн. Тэр чинь ингэсэн юм. Эрхүүгийн бэлтгэлд байхад болсон зүйл л дээ. Цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Уугий “чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэдэг юм. Хартал ширээн дээр савтай давс байна. Түүнээс амны том халбагаар хутгаад явуулчихгүй юу. Хахаж цацаад, нус нулимстайгаа холилдоод сүйд болсон. Тэгж л хайртай гэдгээ баталж байлаа даа. Гэргийтэйгээ анх үерхэж нөхөрлөснөөс хойш 27 жил болж байна. Албан ёсоор хуримаа хийгээд 25 жил болж байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна