Гурван жилийн өмнө Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө хэсэгтээ уяж чадсан “Тусгай салаа” киноны Анужин буюу Э.Амаржаргал аав ээжтэйгээ гурвуулаа амьдардаг айлын ганц охин бөгөөд өдгөө орчуулагч мэргэжлээр МУИС-ыг төгссөн. Э.Амаржаргал Miss Mongolia-2009 тэмцээнд шагналт байранд орж байснаас гадна Бээжинд болсон олон улсын миссийн тэмцээнд 75 улс орны бүсгүйчүүдээс 15-д шалгарчээ. “Тусгай салаа” киноны багийнхан нэг хэсэгтээ моодонд орж бараг дүр бүр нь рекламанд тоглосон. Харин Анужин буюу Э.Амаржаргалд рекламны санал огт ирээгүй бөгөөд тэрээр ямар нэг санал ирэхийг ихэд хүлээсэн гэнэ. Хэрвээ ямар нэгэн кино рекламны санал ирвэл одоо ч огт татгалзахгүй тоглоно гэдгээ нуусангүй. Түүний хувьд найз залуу байхгүй бөгөөд танилцъя гэсэн залуучуудаас байнга бултдагийг бодвол гэрлэх төлөвлөгөө хэдэн жилдээ байхгүй бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна