Алдарт “People” сэтгүүлийн оны хамгийн сайхан бүсгүйгээр “12 жилийн боолчлол” кинонд тоглосон жүжигчин Лупита Ньонго тодорсон билээ. Өдгөө 31 настай авьяаслаг бүсгүй мөн “12 жилийн боолчлол” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “Оскар” авсан юм. Харин түүнийг сайхан бүсгүй болсонд реалити шоуны од Ким Кардашиан сэтгэл хангалуун биш байгаа ажээ. Учир нь тэрбээр өөрийн блогтоо “Лупита бол ухаантай бүсгүй болохоос хөөрхөн бүсгүй биш. Тийм биз дээ. Энэ бүхнийг бичсэний дараа намайг атаархаж байна гэж бодох байх. Тэгэхдээ ямар үндэслэлээр Лупитаг сайхан бүсгүйгээр сонгосныг гайхаж байна” хэмээн бичжээ. Түүнчлэн өөрийгөө Лупитатай харьцуулсан зургаа блогтоо байршуулсан байна. Өмнө нь “People” сэтгүүлээс явуулсан тус шалгаруулалтад Ким Кардашиан нэрээ дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Ким хэлэхдээ “Би үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрдэг. Хэрвээ энэ шалгаруулалтад надад хэн ч санал өгөхгүй бол эвгүй байдалд орох болно шүү дээ” гэжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна