"Backstreet Boys" хамтлагийн гишүүн, дуучин Ник Картер хуримаа хийжээ. Дуучны хуримын ёслол Калифорнийн Санта-Барбарад болсон байна. Хэзээ ч гэрлэхгүй хэмээн ам гарч байсан дуучин залуу олон жилийг хамтдаа үдсэн найз бүсгүй Лоррен Киттэй гэрлэжээ. Фитнесийн мэргэжилтэн Лорен Китт өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байжээ.
Хамтлагийн гишүүд нь бүгд оролцсон энэ хуримд нэг л зочин ирээгүй нь Никийн дүү Аарон Картер гэнэ. Вашингтонд арга хэмжээтэй байсан тэрээр ахынхаа хуримд амжиж очих гэсэн боловч нислэг таарахгүй хожимджээ.
Ник Картер найз бүсгүйтэйгээ өнгөрсөн оны хоёрдугаар сард сүй тавьж байжээ. 



Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна