Хөдөлмөрөө үнэлүүлсэн анхны дизайнер


Монголын загвар бүтээгчид дундаас хамгийн хөдөлмөрч бүсгүйгээр тодроод буй Катяа Зол эх орноо төлөөлөн АНУ-ын Нью-Йорк хотноо болох олон улсын хамгийн том,шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд маш амжилттай оролцоод ирсэн билээ. Үндэсний өв уламжлалаа, орчин үеийн загварын чиг хандлагатай гайхалтай зохицуулдаг Катяа Золыг төр засгаас ч ихээхэн дэмждэг. Тун удахгүй дэлхий загварын тайзнаа Монголын загварууд цойлох цаг ойрхон байна..