NBA-ын нэгэн цагийн супер од Шакил О’Нил танхайн хэргээр Атланта мужийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэнэ. Өнгөрсөн жил “Turner Studio”-ын байранд Шак нэгэн эрэгтэйг шанаадаж унагаасан гэх гомдол ирүүлсний дагуу цагдаа нар түүнийг шалгаж эхэлсэн байна. Шак өөрөө бол эрчүүд хоорондоо ноцолдсон төдий асуудал хэмээн тайлбарлажээ.
Цагдаагийн мэдээлснээр “Turner Studio”-д ажилладаг, 44 настай Роберт Уильямс гэгч студид “Inside the NBA” нэвтрүүлгийн бичлэг хийж байх үедээ шөнө дунд түүнийг цохиж унагасан гэж мэдүүлсэн байна. Роберт “2013 оны тавдугаар сарын 9-ний 00:30 цагийн үед Turner Studio-д ажлаа хийж байх үед Шакил О’Нил өрөөнөөс гүйж гарч ирээд намайг цохиж унагаад, дээрээс дарж, нуруу, хүзүүг минь гэмтээсэн” гэж мэдүүлжээ. Тэрбээр хэрэг гарсан өдрөөс хойш хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад долдугаар сарын 2-нд цагдаад гомдол гаргасан гэнэ.
Харин Шакийн өмгөөлөгч энэ бүхнийг эрс үгүйсгэсэн байна.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна