Ким Кардашян хамт амьдарсан жил бүрийнхээ төлөө 1 сая доллар авна


Алдартай од Ким Кардашян өөрийн сүйт залуу, рэппер Канье Уэстийн хамт гэр бүлийн гэрээгээ боловсруулж байна. 
Ким түүнтэй хамт амьдарсан жил болгоны төлөө 1 сая доллар авахаар болжээ. Уг нь Канье ийм гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзээд өөрийн бүх мөнгийг Кимд өгөхөд бэлэн байсан гэнэ. Дараа нь тэр бодлоо өөрчилсөн бололтой.
Гэр бүлийн гэрээний дагуу тэдний тансаг харш "Бел Эйр" нь Кимийн нэр дээр байх гэнэ. Канье гэр бүлийнхээ бараг бүх тооцооны төлбөрийг хийхээр гэрээнд тусгажээ. Ким өөрт нь бэлэглэсэн бүх эрдэнэс, бэлгээ авч үлдэнэ.

Мөн Кардашьяны гэр бүлийн реалити шоу болон нэрийн хувцас, сурталчилгааны орлого зөвхөн Кимд очно. Тэр бүү хэл рэппер Каньегийн 20 сая долларын даатгалын мөнгийг хамтын хөрөнгөд тооцох ба тэд гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд ч Ким эзэмшсэн хэвээр байх аж.
Нэмж өгүүлэхэд, энэ хурим Кимийн хувьд 3 дахь нь юм байна.