“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Холливудын оддод пицца хүргэж ирсэн пицца хүргэгч залуу наадмын хөтлөгч Эллен ДеЖенересээс 1000 ам.долларын “тип” авчээ. “Оскар”-ын зочдыг пиццагаар дайлсны дараа ДеЖенерес дуучин Фаррел Уильямсын бүрх малгайг бариад, танхимын голоор явж, Холливудын “А” зэрэглэлийн оддоос цайны мөнгө “хураасан” юм. Харин түүний энэ долоо хоногийн ээлжит ток шоуныхаа үеэр Эллен пицца зөөгч эрийг шоундаа урьж, 1000 ам.долларын типээ эзэнд нь өгсөн гэнэ. 1000 ам.долларын 600-г нь Эллен “Оскар”-ын үеэр жүжигчдээс цуглуулсан бол өөрөөсөө 400 ам.доллар нэмсэн аж.
“Big Mama’s & Papa’s” пиццаны газарт ажилладаг Эдгар Мартиросьяны хувьд харин хамгийн том “тип” нь Жулия Робертст үйлчилсэн явдал гэнэ. Учир нь Жулия Робертс түүний мөрөөдлийн эмэгтэй гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна